Блог

LEMP гэж юу вэ?

 
LEMP нь Linux, Nginx, Mysql, PHP гэсэн програмуудыг нэгтгэсэн багц юм.
 

Энэхүү зааврыг дагахын тулд та доорх зүйлийг хийсэн байх ёстой:

  • Та sudo групп эсвэл хэрэглэж буй компьютерийнхаа root хэрэглэгч байх ёстой.

 

Алхам 1) Nnginx суулгах

Бид анх удаа apt ашиглаж байгаа тул серверийнхээ багцын индексийг шинэчилж эхлээрэй. Үүний дараа та apt install ашиглан Nginx -ийг суулгаж болно.
 
apt командыг дуудаад install гэдэг үйлдлийг  хийж байна. 
sudo apt update

sudo apt install apache2

Энэхүү sudo команд нь root эрхээр гүйцэтгэл хийдэг. Тиймээс гүйцэтгэлээ хийхийн тулд танаас нууц үг (Таны сервертэй холбогддог бүртгэлийн нууц үг)  асуух болно. 

Нууц үгээ оруулсны дараа apt нь аль багцыг суулгахаар төлөвлөж байгаа болон ямар их хэмжээтэй дискний зай авахыг хэлж өгнө. Үргэлжлүүлэхийн тулд товчийг дараад ENTER товчийг дарахад суулгалт үргэлжилнэ.

Бүх зүйлийг төлөвлөснөөр болсон эсэхийг веб хөтөч дээрээ серверийнхээ нийтийн IP хаягаар шууд шалгалт хийж болно.

http://Таны_IP_Хаяг

Та IP хаягаа оруулснаар доорх зүйл гарч ирнэ.

Хэрвээ дээрх зураг гарч ирж байвал таны веб сервер амжилттай суугдсан байна гэсэн үг.

Алхам 2) MySql суулгах нь

Бид одоо веб сервертэй боллоо тэгвэл сервертээ MySql суулгацгаая. MySql нь веб серверийн мэдээлэл хадгалах үүрэгтэй программ юм.

sudo apt update  Энэхүү команд нь серверийг шинэчлэгдэг ба  ямарваа нэг программыг веб серверт суулгахаас өмнө хийгдэх ёстой. Гэхдээ  бид Nginx суулгахаас өмнө  явуулсан учраас дахин явуулах шаардлага байхгүй.

Бид дахиад apt -ийг ашиглах болно.

sudo apt install mysql-server

Энэхүү sudo команд нь root эрхээр гүйцэтгэл хийдэг. Тиймээс гүйцэтгэлээ хийхийн тулд нууц үг асуух болно

Нууц үгээ оруулсны дараа apt нь аль багцыг суулгахаар төлөвлөж байгаа болон ямар их хэмжээний дискний зай авахыг хэлж өгнө. Үргэлжлүүлэхийн тулд товчийг дараад ENTER товчийг дарахад суулгалт үргэлжилнэ.

Одоо бид программ маань аюулгүй суусан эсэхийг бататгах зорилгоор доорх команд явуулна.

sudo mysql_secure_installation

Дээрх командыг явуулахад таны дэлгэцэд ийм зүйл харагдах болно.

VALIDATE PASSWORD PLUGIN can be used to test passwords
and improve security. It checks the strength of password
and allows the users to set only those passwords which are
secure enough. Would you like to setup VALIDATE
PASSWORD plugin? Press y|Y for Yes, any other key for No:

Хэрвээ Y дарвал таны нууц үгийн хүчин чадлыг сайжруулахад тусалдаг байна.Жишээ нь:Заавал 8 оронтой жижиг том үсэг багтаасан байна.

Хэрвээ N  дарвал шууд программаа аюулгүй болгож байгаа юм.

САНАМЖ: Хэрвээ та серверээ ажлын журмаар хэрэглэх гэж байгаа бол Y 

суралцаж байгаа бол N дараарай.

Хэрэв та “Y” гэж хариулсан бол нууц үгийн баталгаажуулалтын төвшинг сонгохыг танаас хүсэх болно. Хэрэв та хамгийн хүчтэй төвшин буюу 2 гэж оруулбал тоо, том, жижиг үсэг, тусгай тэмдэгт агуулаагүй бол нууц үгийг тохируулахад алдаа гарах болно гэдгийг санаарай.

There are three levels of password validation policy:
LOW Length >= 8
MEDIUM Length >= 8, numeric, mixed case, and special characters
STRONG Length >= 8, numeric, mixed case, special characters and dictionary file
Please enter 0 = LOW, 1 = MEDIUM and 2 = STRONG: 1

VALIDATE PASSWORD PLUGINийг тохируулахаар сонгосон эсэхээс үл хамааран таны сервер дараа нь MySQL root хэрэглэгчийн нууц үг шинээр нэмэх хэрэгтэй болно. Энэ нь яг серверийн root хэрэглэгчтэй адилхан бөгөөд нэвтрэх болон ямар нэгэн өөрчлөлт хийхэд шаардагдах нууц үг юм. 

Алхам 3) PHP суулгах

PHP бол тохиргооны нэгэн хэсэг бөгөөд динамик агуулгыг харуулах кодыг боловсруулдаг. Энэ нь скрипт ажиллуулж, MySQL мэдээллийн баазтайгаа холбогдож мэдээлэл авах, боловсруулсан агуулгыг веб сервер  дээрээ харуулах үүрэгтэй.

Татахын тулд дараах командыг явуулна.

sudo apt install php-fpm php-mysql

 Энэ команд PHP-г асуудалгүй суулгах болно.