Блог

HOST файл бол URL эсвэл IP хаягийг өөр өөр газар руу чиглүүлэх боломжтой Windows системийн файл юм. Ердийн гэрийн интернет хэрэглэгч өөрчлөгдсөн Host файлгүй болно.

Windows систем дээр Hosts File нь  /Disk(C:)/Windows/System32/Drivers/etc  дотор hosts файл маань байгаа.

Хэрвээ та өөрийн IP хаягаа домайн нэртэй холбохын тулд

Notepad-аа  administrator-оор ажилуулна.

Одоо administrator ажилуулсан Notepad дээрээ File гэж дараад open гэж дарна.

Дараагаар та hosts file байгаа газраа нээхэд танд юу ч харагдахгүй. Учир нь зөвхөн .txt өргөтгөлтэй файлыг хайж байгаа учраас юу ч харагдахгүй байна. Тиймээс Text documents-ийг All Files болгон солиороо.

All Files болгон өөрчилсний дараа хамгийн эхэнд харагдаж байгаа идэвхэжсэн hosts гэдгийг open даран онгойлгох.

Одоо та өөрийн Ip хаягаа энэ зурган дээрх шиг өөрчилж болно. Жишээ нь 

Таны IP address wordpress1.local

ингээд save дарсны дараа та wordpress1.local-руу хандахад таны IP  хаяг дээр юу байна тэрийг харуулах болно.

Санамж: Хэрвээ та урд талдаа чагттай бичвэл таны бичсэн зүйл ердөө comment буюу таны компьютер тоохгүй гэсэн үг.