SQL Statements – SQL хэллэг #
Most of the actions you need to perform on a database are done with SQL statements.
Өгөгдлийн сан дээр хийгддэг ихэнх үйлдлүүдийг SQL хэллэгээр хийдэг.
SQL statements consists of keywords that are easy to understand.
SQL хэллэгүүд нь ойлгоход хялбар түлхүүр үгсээс бүрддэг.
The following SQL statement returns all records from a table named “Customers”:
Дараах SQL хэллэг нь “Customers” нэртэй хүснэгтээс бүх мэдээллийг буцаана:
Example – Жишээ #
Select all records from the Customers table:
Customers хүснэгтийн бүх мэдээлэл гаргах:
SELECT * FROM Customers;
In this tutorial we will teach you all about the different SQL statements.
Энэ зааварт бид танд янз бүрийн SQL хэллэгүүдийн талаар бүгдийг заах болно.
Database Tables – Өгөгдлийн сангийн хүснэгтүүд #
A database most often contains one or more tables. Each table is identified by a name (e.g. “Customers” or “Orders”), and contain records (rows) with data.
Өгөгдлийн сан нь ихэвчлэн нэг буюу хэд хэдэн хүснэгт агуулдаг. Хүснэгт бүр нь нэрээр (жишээ нь “Хэрэглэгч” эсвэл “Захиалга”) ялгагддаг бөгөөд өгөгдөл бүхий мэдээлэл (мөр) агуулна.
In this tutorial we will use the well-known Northwind sample database (included in MS Access and MS SQL Server).
Энэ хичээл дээр бид (MS Access болон MS SQL Server-т орсон) алдартай Northwind мэдээллийн сангийн жишээ ашиглах болно.
CustomerID | CustomerName | ContactName | Address | City | PostalCode | Country |
---|---|---|---|---|---|---|
1 | Alfreds Futterkiste | Maria Anders | Obere Str. 57 | Berlin | 12209 | Germany |
2 | Ana Trujillo Emparedados y helados | Ana Trujillo | Avda. de la Constitución 2222 | México D.F. | 05021 | Mexico |
3 | Antonio Moreno Taquería | Antonio Moreno | Mataderos 2312 | México D.F. | 05023 | Mexico |
4 | Around the Horn | Thomas Hardy | 120 Hanover Sq. | London | WA1 1DP | UK |
5 | Berglunds snabbköp | Christina Berglund | Berguvsvägen 8 | Luleå | S-958 22 | Sweden |
The table above contains five records (one for each customer) and seven columns (CustomerID, CustomerName, ContactName, Address, City, PostalCode, and Country).
Дээрх хүснэгт нь таван мөр (нэг мөр бүр нь нэг хүний мэдээлэл багтсан) болон долоон баганаас (CustomerID, CustomerName, ContactName, Address, City, PostalCode, Country) бүтсэн байна.
Keep in Mind That… – Үүнийг санаж байгаарай… #
- SQL keywords are NOT case sensitive:
select
is the same asSELECT
SQL түлхүүр үгс нь үсгийн том жижиг ялгадаггүй: select нь SELECT-тэй ижилхэн.
In this tutorial we will write all SQL keywords in upper-case.
Энэ хичээл дээр бид бүх SQL түлхүүр үгсийг том үсгээр бичих болно.
Semicolon after SQL Statements? – SQL хэллэгүүдийн дараа цэг таслал хэрэглэх үү? #
Some database systems require a semicolon at the end of each SQL statement.
Зарим мэдээллийн сангийн системүүд SQL өгүүлбэр бүрийн төгсгөлд цэг таслал хэрэглэхийг шаарддаг.
Semicolon is the standard way to separate each SQL statement in database systems that allow more than one SQL statement to be executed in the same call to the server.
Цэг таслал нь сервер рүү хандаж олон SQL хэллэгийг биелүүлэхийн тулд, мэдээллийн сангийн системүүдэд SQL хэллэгийг тусгаарлах аргаар хэрэглэдэг.
In this tutorial, we will use semicolon at the end of each SQL statement.
Энэ хичээлээр бид цэг таслалыг SQL хэллэгийн төгсгөлд ашиглана.
Some of The Most Important SQL Commands – Хамгийн чухал SQL командууд #
SELECT
– extracts data from a database –
SELECT
– мэдээллийн сангаас өгөгдөл гаргаж авдаг
UPDATE
– updates data in a database
UPDATE
– мэдээллийн санд өгөгдөл шинэчилдэг
DELETE
– deletes data from a database
DELETE
– мэдээллийн сангаас өгөгдөл устгадаг
INSERT INTO
– inserts new data into a database
INSERT INTO
– мэдээллийн санд шинэ өгөгдөл оруулдаг
CREATE DATABASE
– creates a new database
CREATE DATABASE
– шинэ мэдээллийн сан үүсгэдэг
ALTER DATABASE
– modifies a database
ALTER DATABASE
– шинэ хүснэгт үүсгэдэг
CREATE TABLE
– creates a new table
CREATE TABLE
– шинэ хүснэгт үүсгэдэг
ALTER TABLE
– modifies a table
ALTER TABLE
– хүснэгтийг өөрчилдөг
DROP TABLE
– deletes a table
DROP TABLE
– хүснэгтийг устгадаг
CREATE INDEX
– creates an index (search key)
CREATE INDEX
– индекс (хайлтын түлхүүр) үүсгэдэг
DROP INDEX
– deletes an index
DROP INDEX
– индекс устгадаг