Have a question?
Message sent Close
View Categories

HTML Plug-ins(Залгаасууд)

1 min read

Залгаасууд(plug-in) нь хөтөчийн стандарт ажиллагааг өргөтгөдөг компьютерийн програмууд юм.


Plug-ins(залгаасууд) #

Залгаасыг олон янзын зорилгоор ашиглаж болдог.

  • Java апплетуудыг ажиллуулах
  • Microsoft ActiveX удирдлагыг ажиллуулах
  • Flash киног үзүүлэх
  • Газрын зургийг харуулах
  • Вирус хайх
  • Банкны дугаарыг баталгаажуулах

Анхааруулга!

Ихэнх хөтөч Java Applet болон Plug-ins програмыг дэмжихээ больсон.

ActiveX-ийг аль ч хөтөч дээр ашиглахаа больсон.

Орчин үеийн хөтөч дээр Shockwave Flash-ийн дэмжлэгийг унтраасан байна.

<object> элемент #

<object> элементийг бүх хөтөч дэмждэг.

<object> элемент нь HTML баримт бичигт агуулагдсан объектыг тодорхойлдог.

Энэ нь залгаасуудыг (Java апплет, PDF уншигч, Flash тоглуулагч гэх мэт) вэб хуудсанд оруулахад зориулагдсан бас HTML дээр HTML оруулахад ашиглаж болно:

Жишээ #

<object width="100%" height="500px" data="snippet.html"></object>

Эсвэл танд таалагдаж байгаа зургуудаа:

<object data="audi.jpeg"></object>

<embed> элемент #

<embed> бүх томоохон хөтөч дээр элементийг дэмждэг.

<embed> элемент нь HTML баримт бичигт шигтгэсэн объектыг тодорхойлдог..

Вэб хөтөч нь <embed> элементийг удаан хугацаанд дэмжиж ирсэн. Гэсэн хэдий ч, энэ нь HTML5-ээс өмнө HTML тодорхойлолтын нэг хэсэг биш байсан.

Жишээ #

<embed src="audi.jpeg">

<embed> элементэд хаалтын тэмдэглэгээ байхгүй байгааг анхаарна уу. Энэ нь өөр текст агуулж болохгүй гэсэн үг.

<embed> элемент нь HTML дотор HTML хийхэд ашиглдаг.

Example #

<embed width="100%" height="500px" src="snippet.html">

Powered by BetterDocs

Leave a Reply