Have a question?
Message sent Close
View Categories

HTML-ийн догол мөрүүд(paragraphs)

2 min read

Догол мөр нь үргэлж шинэ мөрөөс эхэлдэг бөгөөд ихэвчлэн текстийн нэг хэсэг байдаг.

HTML-ийн догол мөрүүд #

HTML-ийн
нэгтгэл нь  догол мөрийг тодорхойлно.

Догол мөр нь үргэлж шинэ мөрөөс эхэлдэг бөгөөд хөтчүүд догол мөрийн өмнө ба дараа нь автоматаар зарим хоосон зай (margin) нэмдэг.

This is a paragraph.

This is another paragraph.

HTML-ийн үзүүлэн #

HTML хэрхэн харагдахыг баттай  хэлж мэдэхгүй.

Том эсвэл жижиг дэлгэц, бас өөрчлөгдсөн хэмжээтэй цонхнууд өөр үр дүн гарах болно.

HTML-ийн код дээр нэмэлт зай эсвэл нэмэлт мөр нэмж харагдах байдлыг өөрчлөх боломжгүй.

Хөтөч(browser) ямар нэгэн илүү зай эсвэл мөрүүдийг автоматаар устгадаг

Энэ догол мөр маш их зайтай байсан ч хөтөч тоохгүй автоматаар хасна

HTML хэвтээ дүрмүүд #

тэмдэлгээ нь  сэдэвчилсан завсарлагааг хийдэг. Энэ нь ямар нэгэн бичвэрийн доор хэвтээ шугам татан дараагийн мөрөнд шилжүүлэх үйлдэлтэй.

Энэ бол гарчиг.1

Энэ бол бичвэр.

Энэ бол өөр гарчиг 2

Энэ бол өөр бичвэр.

тэмдгэлгээд төгсгөлийн тэмдгэлгээ байхгүй.

HTML Мөр завсарлага #

тэмдэглэгээ нв дараагийн мөрөнд оруулдаг.

догол мөр үүсгэхгүйгээр шинэ мөр үүсгэх үед хэрэглэнэ.

This is
a paragraph
with line breaks.

тэмдэглэгээнд төгсгөлийн тэмдэглэгээ байхгүй.

Асуудал #

Доорх байдалаар кодоо бичвэл бүгд нэг мөрөнд гарч ирнэ.

My Bonnie lies over the ocean. My Bonnie lies over the sea. My Bonnie lies over the ocean. Oh, bring back my Bonnie to me.

Powered by BetterDocs

Leave a Reply