Have a question?
Message sent Close
View Categories

HTML элементүүд

2 min read

HTML элемент нь эхлэлийн тэмдэг, агуулaгын хэсэг ,төгсгөл тэмдэгээр тодорхойлогдоно


HTML элемент #

HTML элемент нь эхлэл хэсэгээс төгсгөл хэсэг хүртэлх бүх зүйл:

Агуулгын хэсэг энд орно..

HTML-ийн жишээ
<h1>Миний эхний гарчиг</h1>

<p>Миний эхний өгүүлбэр</p>

 

Эхлэл тэмдэг Элэментийн агуулга Төгсгөл тэмдэг
миний эхний гарчиг
миний эхний өгүүлбэр.
Байхгүй Байхгүй

Зөвлөмж:Зарим элемэнтүүд нь агуулга хэсэг байдагүй учираас ийм элемэнтүүдийг хоосон элемэнт гэнэ.Хоосон элемэнтүүд төгсгөл тэмдэг байдайгүй


Матрёшка HTML элементүүд #

HTML элемэнтүүд нь нэг нэгэн дотороо орж болдог.Энэ нь нэг элемэнт дотор өөр элементүүдийг агуулаж болдог гэсэн үг.

Бүх HTML бичиглэлүүд нь Матрёшка элементүүдээс бүрдэнэ.

Дараах жишээнүүд нь 4 HTML элементүүд агуулна.

(<html>, <body>, <h1> and <p>):
<!DOCTYPE html> <html> <body> <h1>My First Heading</h1> <p>My first paragraph.</p> </body> </html>

Жишээг тайлбарлавал #

<html> энэ элемент бол суурь  элемент ба HTML дахь бүхэл элементүүдийг тодорхойлно.

Энэ эхлэлийн тэмдэг <html>

Энэ бол төгсгөлийн тэмдэг </html>.

<html> элементийн дотор нь <body> элемент орно.

<body> <h1>My First Heading</h1> <p>My first paragraph.</p> </body>

-Энэ <body> элемент нь их бие хэсэгийг илэрхийлнэ.

Энэ эхлэлийн тэмдэг<body>

Энэ төгсгөлийн тэмдэг </body>.

Энэ <body> элементийн дотор<h1>  ба <p>элементүүд байдаг.

<h1>My First Heading</h1> <p>My first paragraph.</p>

<h1> элемент нь гарчиг юм.

Эхлэлийн тэмдэг <h1> 

Төгсгөлийн тэмдэг </h1>:

<h1>My First Heading</h1>

<p> элемент нь текст юм.

эхлэл тэмдэг <p>

төгсгөл тэмдэг </p>:

<p>My first paragraph.</p>

Хэзээ ч төгсөлийн тэмдэгээ орхиж болохгүй #

Зарим HTML элементүүд төгсгөлийн тэмдэгийг орхисон  ч зөв харагдана.

 

<html> <body> <p>This is a paragraph <p>This is a paragraph </body> </html>

Гэсэн хэдий ч, үүнд хэзээ ч найдаж болохгүй!

Хэрэв та төгсгөлийн тэмдэгийг  орхисон бол гэнэтийн  алдаа гарч болзошгүй юм.


Хоосон HTML Элементүүд #

Агуулгагүй HTML элементүүд нь хоосон элемент юм

<br> тэмдэг нь мөр дуусгадаг.Энэ ямар ч агуулгагүй  ба төгсгөл тэмдэггүй элемент байна. 
<p>This is a <br> paragraph with a line break.</p>

HTML нь том жижиг үсэг байх нь хамаагүй #

HTML тэмдэгтүүд нь жижиг том үсгээр бичих нь хамаагүй байдаг.<P> Том бичсэн  <p> жижигээр бичсэн ялгаа байхгүй.

HTML стандартаар бол HTML-ийн тэмдэгт том жижиг байх хамаагүй ч гэлээ  Apprenitce.mn Таньд жижигээр бичихийг зөвлөж байна.


HTML Tag Reference #

Tag Description
<html> HTML бичэглэлийн суурь элемент
<body> Бичэглэлийн их биеийг илэрхийлнэ
<h1> to <h6> HTML-ийн гарчиг

 

Powered by BetterDocs

Leave a Reply