View Categories

HTML бичих програм

2 min read

Энгийн текст засварлагч бол HTML сурахад хангалттай #


Notepad эсвэл TextEdit ашиглан HTML сурах #

Гэхдээ HTML-ыг сурахад PC-дээр бол Notepad, харин MAC-дээр Text editor ашиглан суралцахыг зөвлөж байна. 

Follow the steps below to create your first web page with Notepad or TextEdit.

Дараагийн хэдэн алхамуудыг дагаж Notepad юмуу Text edit хэрэглэн өөрийн анхны веб хуудсаа үүсгэнэ үү.  


Алхам 1: Notepad (PC) нээх  #

Windows 8 эсвэл түүнээс сүүлийн үеийн загвар: 

Start Screen (дэлгэцний зүүн доод буланд байрлах windows тэмдэгтэй товчин дээр дараарай ) онгойлгох. Үргэлжлүүлэн Notepad гэж бичих.

Windows 7 эсвэл сүүлийн үеийн загвар:

Start > Programs > Accessories > Notepad  – онгойлгох


Алхам 1: TextEdit (Mac) нээх #

Finder > Applications > TextEdit – онгойлгох 

Мөн түүнчлэн файлуудаа зөв хадгалахын тулд зарим өөрчлөлтүүдийг хийнэ.  Preferences дотор > Format > “Plain Text” сонгох 

Тэгээд “Display HTML files as HTML code instead of formatted text” гэсэн сонголтыг  “Open and Save” доор чагтална уу. 

Тэгээд кодоо байршуулах шинэ document үүсгээрэй. 


Алхам 2:  HTML коде бичих #

 Дараах HTML кодийг бичих эсвэл хуулаарай: 

<!DOCTYPE html>
<html>
<body>

<h1>My First Heading</h1>

<p>My first paragraph.</p>

</body>
</html>

Notepad

Алхам 3: HTML Page -ээ хадгалах #

Бичсэн файлаа компьютер дээрээ хадгалаарай.  (File > Save as)  

Файлаа “index.htm” гэж хадгалаад кодчилол(encoding) хэсэг дээр нь UTF-8  гэж тохируулаарай.  

View in Browser

Зөвлөмж:  өргөтгөлөө .htm эсвэл .html гэж оруулж болно. Энэнд ялгаа байхгүй. Өөрөө сонгоно. 

Алхам 4: HTML Хуудсаа хөтөч(browser) дээр үзэх #

Хадгалагдсан HTML файлыг дуртай хөтөчдөө нээнэ үү (файл дээр давхар товшино уу, эсвэл хулганы баруун товчийг дараад “Open with” -г сонгоно уу).

Үр дүн нь иймэрхүү харагдах болно:

View in Browser

Powered by BetterDocs

Leave a Reply