Have a question?
Message sent Close
View Categories

HTML танилцуулга

3 min read

HTML бол Веб хуудас үүсгэх стандарт тэмдэглэгээний хэл юм.

HTML гэж юу вэ? #

  • HTML гэдэг нь Hyper Text Markup Language гэсэн үг юм.
  • HTML бол Веб хуудас үүсгэх стандарт тэмдэглэгээний хэл юм. 
  • HTML нь Веб хуудасны бүтцийг бүрдүүлдэг хэл юм. 
  • HTML нь бүлэг бүхий элементүүдээс бүрддэг.
  • HTML-н элементүүд нь хөтчид (browser) яаж мэдээллийг дүрслэн гарахыг зохицуулдаг.
  • HTML нь “энэ бол гарчиг” “энэ бол эх бичвэр”, “энэ бол өөр хуудас руу шилжих холбоос (link)” гэх мэт мэдээллийн хэсгүүдийг элементээр дамжуулан тэмдэглэдэг.

HTML-н энгийн бичиглэл иймэрхүү байдаге #

<!DOCTYPE html> <html> <head> <title>Page Title</title> </head> <body> <h1>Миний эхний гарчиг</h1> <p>Миний эхний өгүүлбэр</p> </body> </html>

Дээрхи кодыг тайлбарлавал: #

  • Энэ <!DOCTYPE html> зарлал нь HTML5 document болохыг тодорхойлж байна. dec
  • Энэ <html> элемент нь HTML хуудасны үндсэн элемент юм. 
  • Энэ <head> элемент нь HTML хуудасны компьютерийн ойлгох мэдээллийг агуулдаг. (нүдэнд харагдахгүй)
  • Энэ <title> элемент нь хуудасны гарчгийг агуулна.  
  • Энэ <body> элемент нь ерөнхийдөө бүх хэрэглээний, нүдэнд харагдах элементүүд багтана. Жишээ нь: гарчиг, эх бичвэр, зураг, hyperlink (хуудасруу шилжих холбоос) хүснэгт, жагсаалт гэх мэт. 
  • Энэ <h1> хамгийн том хэмжээтэй гарчигийг харуулдаг.
  • Энэ <p> текст бичихдээ хэрэглэнэ. 

HTML-н элемент гэж юу вэ? #

HTML элемент нь зүүн гурвалжин хаалт (<), доторх агуулга, баруун гурвалжин хаалт (>)-үүдээс бүрдэнэ/тодорхойлогдоно.

<тэмдэгийн нэр>Агуулга энд бичигдэнэ…</тэмдэгийн нэр>

HTML элемент нь эхлэлийн тэмдгээс эхлээд хаалтын тэмдэг хүртэлх бүх зүйлийг багтаана. 

<h1>Миний эхний гарчиг/h1>
<p>Миний эхний өгүүлбэр.</p>
 
Эхлэлийн тэмдэг Элементийн агуулга  Хаалтын тэмдэг
<h1> Миний эхний гарчиг </h1>
<p> Миний эхний өгүүлбэр </p>
<br> Байхгүй Байхгүй

Тэмдэглэл: Зарим HTML элементэд ямар ч агуулга байдаггүй (жишээ нь <br> элемент). Эдгээр элементүүдийг хаалтын тэмдэг бичих шаардалгагүй учраас хоосон элемент гэж дууддаг. 

Веб хөтөч  #

Веб хөтчийн (Chrome, Edge, Firefox, Safari) зорилго бол HTML кодыг уншиж дэлгэцэнд дүрсий нь гаргах юм. 

Хөтөч нь HTML-н элементийн тэмдэгтийг харуулдаггүй ба доторх бичиглэлийг харуулахад ашигладаг.View in Browser


HTML хуудасны бүтэц #

Доорхи нь HTML хуудасны бүтцийн харагдах байдал юм:

<html> <head> <title>Page title</title> </head> <body> <h1>This is a heading</h1> <p>This is a paragraph.</p> <p>This is another paragraph.</p> </body> </html>

Тэмдэглэл:  <body> элементэн доторх зүйл хөтчид харагдана. <title>  доторх агуулга нь хөтчийн гарчиг хэсэг дээр гарна. 

Powered by BetterDocs

Leave a Reply